шуурхай мэдээ

С.Одонтуяа: Намуудын дотоод үйл ажиллагаанд ТЕГ оролцохоо боль

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус намаас Дархан-Уул аймгийн АН-ын нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаас татгалзсан шүүхийн шийдвэр нь хууль бус хэмээн мэдээлэв.

УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Дархан-Уул аймгийн Ардчилсан намаа АН-ын бүлэгт гомдол гаргасан. Орон нутгийн сонгууль аравхан хоногийн дараа болох гэж байна. Гэтэл Дархан-Уул аймагт сонгох, сонгогдох эрх зөрчигдөх нь”

УИХ-ын дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Сонгуулиар улстөрийн намууд бие дааж болон халаасны, санал хуваах намууд, бие даагчдыг дэвшүүлдэг нь харагддаг. Хэдхэн хоногийн өмнө талбай дээр ХҮН-ынхан мэдэгдэл гарсан. Тус намыг сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл тэр шүүхийн шийдвэрт АН-ыг буруутай мэтээр ярьсан. Үүнд АН ямар ч хамааралгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид ийм бусармаг үйл ажиллагаанд оролцдоггүй. Дархан-Уул аймгийн шүүхээс шийдвэр гаргаж, тус аймгийн АН-ыг сонгууль оролцуулахгүй байх шийдвэр гарсан. Дарханд ХҮН болон МАН гэсэн хоёрхон нам сонгуульд оролцох гэж байна. Эрх баригч нам шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Ялангуяа Ерөнхий сайдын томилгоо бүхий ТЕГ оролцож байна.  Улстөрийн намуудын дотоод үйл ажиллагаанд ТЕГ-ыг оролцохгүй байхыг хүсэж байна.

Дархан-Уул аймгийн АН-ын дарга н.Гантулга “Дархан-Уул аймгийн бүхий л салбарт МАН-ын нам дангаараа ноёрхож байна” гэлээ.

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “МАН-ын иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд хэтэрхий бүдүүлгээр халдаж байна.  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Дарханы АН-ын дарга гэж туйлын дурак юм даа. Албан туша#### зүүдлэхээс өөрийг чадахгүй ийм цүнх баригчдаас болж хохирч дээ хохь нь

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button