Нийгмийн

АН: Самбаруудаа буулгаж, өөр газарт байршуулна

Уржигдар буюу аравдугаар сарын 5-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн.

Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон байна. Тээврийн цагдаагийн албанаас хэргийн газарт сурталчилгааны самбаруудад хэмжилт хийж, ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж буйгаа хэлсэн. Хэдийгээр тухайн самбарууд осол гарахад шууд нөлөөлөхгүй ч, жолоочийн анхаарлыг сарниулсан байхыг үгүйсгэхгүй юм. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас:

“Бид сонгуулийн хорооноос зөвшөөрсөн байрлалд самбараа байршуулдаг. Осолд самбар нөлөөлөөгүйг та харж байна. Гэвч бид өнөөдөр эдгээр самбаруудыг буулгаж өөр байрлалд байршуулна” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
2020-10-07 15:20

2 урсг�##�тай замын голд, ер нь авто замтай ойр сурт�##�чилгааны самбар байрлуулна гэдэг нь ЗӨВХӨН ЖОЛООЧ нарт зориулсан гэсэн үг. Үнэхээр тэнэглэл. Хожим, хойшид зам дагуу, замтай ойр самбар байрлуулж болохгүй гэдэг хууль, журам бат�##�ж мөрдүүлмээр юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button