Нийгмийн

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэй: Хүүхдээ амьд байсныг мэдээгүй

Өнгөрөгч аравдугаар сарын 1-ны 14:00-15:00 цагийн үед Circle K” дэлгүүрийн Ард кино театрт байрлах салбарын угаалгын өрөөний хогийн савнаас 1100 кг жинтэй дутуу төрсөн амьд нярай олдсоныг бид өмнө мэдээлсэн. Өдгөө хүүхэд ЭХЭМҮТ-д  сэхээн амьдруулах тасагт биеийн байдал сайжраагүй, халдварын эрсдэл өндөр хэвээр байгаа аж.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

“Хүүхдийн ээжийг олж тогтоосон. 22 настай эмэгтэй байсан. Яг одоо мэдүүлэг авч байгаа. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ЭНЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

Тус дэлгүүрийн ажилчдын хэлж буйгаар:

“Тухайн үйлчлүүлэгч манай төвөөр үйлчлүүлж, худалдан авалт хийсэн. Хүүхдийн чимээг сонсоод анх үхэж байгаа муур гэж бодтол нялх хүүхэд уйлж байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Дэлгүүрийн камер шүүлгэхэд хүүхдийг хаясан байж болзошгүй эх хөлөө чирээд алхаж байсан. Хүүхдийг доош нь харуулан хогийн саванд хийгээд дээрээс нь кофены шаар асгасан байсан” гэсэн билээ.

Улаанбаатар хотод ажил хийдэг 22 настай эмэгтэй цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хүүхэд төрөх гэж байгааг мэдээгүй, амьд байгааг нь ч мэдээгүй” гэжээ. 

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button