НИЙГЭМ

Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад зориулагдсан дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд өчигдөр /2020.10.08/ үүрэг болгожээ.

Үүнд:

  1. Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх, уян хатан цагийн хуваарьтай болгох ажлыг зохион байгуулах,
  2. Хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудтай зөрүүлэх арга хэмжээ авч ажиллах,
  3. Авто зогсоолын нэгдсэн системийн ажлыг яаралтай эхлүүлэх, хотын төвд барилга байгууламж баригдаагүй байгаа талбайг хувийн хэвшилтэй тохиролцон түр зогсоолуудыг яаралтай байгуулах, ашиглах ажлыг эхлүүлэх,
  4. Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийх,
  5. Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн шинэ системийг даруй нэвтрүүлэх,
  6. Хот тохижилт болон зам засварын ажлыг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулж хэвшихийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох дарга нарт үүрэг даалгавар болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button