УЛС ТӨР

Улсын бүртгэлийн байгууллага шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа

Улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан шилдэг илтгэлийн уралдаан зарлагдлаа. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн албан хаагчид болон оюутан залуус, эрдэмтэн судлаачид, сонирхогч этгээд бүр илтгэлийн уралдаанд оролцох эрхтэй.

Илтгэлийн сэдэв

Оролцогчид доорх сэдвээс аль нэгийг сонгож илтгэлийг бичнэ. 

  • Улсын бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмж, менежментийг сайжруулах; /Улсын бүртгэл болон иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр/; 
  • Улсын бүртгэлийн нэгдсэн систем болон төрөлжсөн бүртгэлийн системийн уялдаа холбоо, тэдгээрийн хэрэглээ, ач холбогдол; 
  • Улсын бүртгэлийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллага ашиглах нь; 
  • Улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үр дүнтэй арга болох нь.

Хугацаа

Илтгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын [email protected] цахим хаягаар, PDF хэлбэрээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна. Хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд уралдаанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. 

Шалгуур үзүүлэлт

  • Сонгосон сэдвийн хүрээнд одоогийн байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх; 
  • Дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх; 
  • Орчин үеийн чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх; 
  • Сэдвийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд хувилбарыг сонгон дэвшүүлсэн байх; /техникийн шийдэл, гарах үр дүн/
  • Найруулга; 
  • Ашигласан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх.

Хэлбэр

  • Хэмжээ А4, мөр хоорондын зай 1.15 pt, Arial фонт 12pt, /MS Word/ бичиж, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй байх; 
  • Хуудасны тоо 8-10 байх; /Ашигласан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг дурдсан хавсралтыг оролцуулахгүй/ 
  • Илтгэлд зохиогчийн танилцуулга/CV/-ыг хавсаргах; 
  • Илтгэлийн зохиогч нь нэг ба хэд хэдэн этгээд байж болно; 
  • Зарласан сэдвийн хүрээнд бичигдсэн байх; 
  • Урьд өмнө хэвлэгдээгүй, илтгэл тавьж хэлэлцүүлээгүй байх; 
  • Танилцуулах илтгэлээ 8-10 минутад багтаах; 
  • Хураалгасан илтгэлд засвар хийхгүй байх.

Шалгаруулалт

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.

  • Нэгдүгээр үе шат: Илтгэлийн хэлбэр бүтэц, шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн уралдааны комисс 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор сонгож шалгаруулна. 1 дүгээр шатанд шалгарсан илтгэлийн тухай мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулж, илтгэгчид мэдээлнэ. 
  • Хоёрдугаар үе шат: 1 дүгээр үе шатнаас шалгарсан илтгэлийг 1 хувь хэвлэж авч ирэх бөгөөд хавтасласан байна. Шалгарсан илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна. 

Шагнал урамшуулал 

I байр - нэг, Өргөмжлөл, 2.000.000 төгрөг. 
II байр - нэг, Өргөмжлөл, 1.500.000 төгрөг. 
III байр - нэг, Өргөмжлөл, 1.000.000 төгрөг. 
Тусгай байр - нэг, Өргөмжлөл, 500.000 төгрөг. 

Холбогдох мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 70113539 болон 11-320561 утаснаас лавлана уу.

ЭХ СУРВАЛЖ: УБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button