НИЙГЭМ

2020 оны утга зохиолын Нобельтон Луис Глюк

2020 оны Нобелийн шагналтнууд тодорсоор байгаа билээ. Өчигдөр (2020.10.08) утга зохиолын төрлөөр шинэ шагналтан тодорсон нь Америк зохиолч Луис Глюк байв. Түүний өмнө хоёр удаа Америк гаралтай зохиолч Нобел хүртэж байсан нь 2016 болон 1993 онд юм байна.

Глюк 1943 онд Нью-Йорк хотод мэндэлсэн бөгөөд одоогоор “Yale” их сургууль англи хэлний профессороор ажиллаж байгаа аж. Түүний утга зохиолын замналыг 1968 онд гаргасан “Firstborn” ном тавьсан бөгөөд энэ номоороо 1993 онд “Putlizer”–ийн шагнал, 2014 онд “National Book Award”–ийг хүртсэн байна.

Глюк ингэснээрээ Нобелийн шагнал хүртсэн 16 дахь эмэгтэй болж байгаа юм. Түүний зохиолууд ихэнхдээ хүүхэд нас, гэр бүлийн харилцааны тухай байдаг хэмээн Нобелийн Комиссын захирал Андер Олсон хэлжээ.

Одоо Энх тайван, Эдийн засгийн төрлөөр Нобелийн шагналтнууд тодрох л үлдлээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button