Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, маргааш өдөртөө  баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 10, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар  секундэд 16-18 метр, 11, 12-нд говь, тал хээрийн бүс нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button