УЛС ТӨР

П.Нүрзэд: Таван тэрбумын зөрчил илэрсэн гэдэг нь худал ГҮТГЭЛЭГ

Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө хураан авсан. Улмаар одоогийн удирдлагууд Аудитын шалгалт оруулахад таван тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл эл мэдээлэл худал болохыг тус намын удирдлагуудын зүгээс мэдэгдлээ.

Энэ талаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Ардчилсан намын дарга удирдлагууд солигдсонтой холбоотойгоор санхүүгийн Аудитын шалгалт хийсэн. Шалгалтын дүн эцэслэж гараагүй байна. Сошиалаар яваад байгаа мэдээллүүд үндэслэл нотлогдоогүй худал албан бус мэдээлэл явж байна. С.Эрдэнэ даргын хувьд орхиод явсан зүйл байхгүй. Дараагийн шинэ удирдлага сонгогдох хүртэл  дүрмийн дагуу өнөөдрийн үүрэг хүлээсэн хүмүүс ажлыг хариуцан ажиллаж байгаа” хэмээх тайлбарыг өгчээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button