Нийгмийн

“ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон”

Төрийн байгууллагын нэр ашиглаж орон сууцны залилан үйлдэж иргэдийг хохироосон асуудлаар “Босоо Хөх Монгол” ТББ-аас өнөөдөр /2020.10.08/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын  орон сууц гэх12 айлын “Онцгой” хотхон өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, барилгын ажил нь царцжээ.

Харин орон сууцны захиалга өгч, төлбөрөө төлсөн иргэд түлхүүрээ авч чадалгүй 1-4 жил банкны зээл төлж, айлын хаяа бараадаж байгаа аж.

2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, барилгын ажил царцжээ. Иймд хохирсон иргэд цагдаагийн байгууллага болон “Босоо Хөх Монгол” ТББ-д хандсан юм байна. Иргэдийн гомдлын дагуу тус ТББ-аас хууль хүчний байгууллагад хандсан ч энэ асуудлыг анхааралдаа авахгүй байгааг шүүмжилсэн билээ.

“Босоо Хөх Монгол” ТББ-ын мэдээлснээр дээрх орон сууцны гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани хариуцан ажиллаж  байж. Гэвч тус компанийн эзэн болох Ли Жин Фү нь Монголд байхгүй атал бичиг баримт бүхий гарын үсэг, нэрийг нь компанийн ажилчид болох Баасандорж, Солонго нар  ашиглаж хуурамчаар орон сууцны захиалга авч залилан үйлдсэн гэх мэдээлэл өглөө.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2020 17:28

Энэ хэргийг сайн ш�##�гаж өгөөч ЦЕГ аа. ОБн дарга нь томоос том машин унаад ломбард ажлуулдаг гэж фб р яваад бсан.

Холбоотой мэдээ

Back to top button