УЛС ТӨР
Аравдугаар сарын 15-нд бүх нийтээр АМАРНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд 07.00.-20.00 цагийн хооронд болно.
Дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө зургаан нам эвслээс 693 нэр дэвшигч өрсөлдөнө. Аймаг, нийслэлийн сонгуульд нийт 125 бие даан нэр дэвшигч өрсөлдөнө.
- Нэр дэвшигчийн үнэмлэхийг есдүгээр сарын 30-нд гардуулж өгнө.
Есдүгээр сарын 30-наас эхлэн аравдугаар сарын 14-ны өдрийн 00.00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ.
- Аравдугаар сарын 14-ний өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.
Аравдугаар сарын 15-нд санал хураалт болох учраас бүх нийтээр амарна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.