Энтертайнмент
“Морин хуур” наадам эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам энэ жил 33 дахь удаагаа болж байна. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр 10:00 цагт Монголын Хүүхдийн Ордны концертын танхимд “Мэргэжлийн дууны төрөл”-өөр эхэллээ.
Харин 14:00 цагт “Нийтийн дууны төрөл”, 17.50 цагт “Эстрадын дууны төрөл” – өөр үргэлжилнэ.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэр дурьдагдахгүй дуу болгонд тусгайлан олгосон код болон дууны нэрээр зарлагдах бөгөөд сугалааны дарааллаар уралдаант шалгаруулалтад оролцох юм байна.