НИЙГЭМОРОН НУТАГ
САЙН МЭДЭЭ: Шатаж буй гэрээс бага насны хоёр хүүхдийг аварчээ

Өчигдөр /2020.10.10/ Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Алтгана хэмээх газар намаржиж байсан айлын гэр шатсан харамсалтай хэрэг гарсан байна.
Гал гарах үеэр аав нь эзгүй, ээж нь малдаа явсан байсан бөгөөд гэрт 1-5 насны гурван хүүхэд байжээ.
Гэрт нь гал гарахад таван настай том хүү гэрээсээ гүйн гарч саахалт айлдаа дуулгасан аж. Улмаар н.Сүхэрдэнэ н.Нямгэрэл гэх хоёр залуу гал гарч буй гэрт орж 1, 3 настай хоёр хүүхдийг гэрээс нь эсэн мэнд авч гарчээ.
Өвлийн хүйтэн хаяанд ирж буй энэ өдрүүдэд гурван нялх хүүхэдтэй нэгэн бүл орох оронгүй болсон байна.


