ДЭЛХИЙ

Армени, Азербайжан улсууд тохиролцоонд хүрч чадалгүй дахин ЗӨРЧИЛДӨВ

Өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхэлсэн Нагорный- Карабахд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас маш олон хүн амь насаа алдаад байгаа билээ.

Тэгвэл өчигдөр буюу бямба гарагт /2020.10.10/ Армени Азербайжаны дипломатичууд Москвад уулзан Нагорный-Карабахын асуудал дээр хэлэлцээ хийсэн юм.

Уг хэлэлцээр болсноос хойш төд удалгүй Азербайжаны тал Капан тосгоныг бөмбөгдсөн хэмээн Арменийн тал буруутгасан аж. Үүнийг Азербайжан үгүйсгэн “өдөөн хатгалга” гэсэн юм.

Капан тосгоныг бөмбөгдсөн гэх мэдээллийн эсрэг Тэртэр болон Агдамын бүс нутаг руу гал нээсэн хэмээн Арменийн зэвсэгт хүчинг Азербайжан буруутгасан юм байна.

Оросын Гадаад Хэргийн Яам зуучлан зохион байгуулсан хоёр талын гал зогсоох тохиролцоо ийнхүү үр дүнд хүрсэнгүй.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button