Нийгмийн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэрэг прокурорт шилжжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан” гэх үндэслэлээр шалгасан. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

  • Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт, 
  • “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт, 
  • ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт, 
  • 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган тус тус шалгажээ.  
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button