Нийгмийн
Зөвшөөрөлгүй хүүхэд харах төвийн үйл ажиллагааг зогсоолоо

Баянгол дүүргийн 3 дугаар хороонд Нарны хороололд 18 дугаар байрны 22 давхарын 2201 тоотод үйл ажиллагаа явуулж байсан “Бяцхан үрс” нэртэй хүүхэд харах үйлчилгээний газрыг НМХГ-аас зогсоолоо.
Шалгалтаар дээрх байгууллага нь холбогдох газраас зөвшөөрөл авалгүйгээр гэртээ сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж байсан зөрчил илэрсэн байна.
Иймд тус газрыг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ аван, Зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: МХЕГ