Нийгмийн
БНСУ-аас 258 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:00 цагт газарджээ.
Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирснээс:
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-18,
- Өндөр настан-3,
- Эрүүл мэндийн шалтгаантай-7,
- Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан аваад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.