Нийгмийн

Дэлгүүр гараад ирэхэд дөрвөн хүүхэд, гэртэйгээ шатсан байжээ

Уржигдар буюу 2020.10.25-нд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, “Орбит”-д 5 ханатай гэр шатаж, бага насны дөрвөн хүүхдийн амь эрсэдсэн тухай бид мэдээлсэн.

Тодруулбал, уг гал түймэрт 7 настай эрэгтэй С, 6 настай эмэгтэй Э, 5 настай эрэгтэй Б , хоёр настай эрэгтэй Э нар өртөж харамсалтайгаар нас барсан. Хэвлэлд мэдээлснээр талийгаач хүүхдүүд нэг хашаанд амьдардаг хөрш айлуудын хоёр, хоёр хүүхэд байсан аж. Тус харамсалтай явдал болох үед хоёр хүүхдийн эх шинэ ажилдаа орохоор хөрш айлын эмэгтэйд хоёр хүүхдээ харуулаад үлдээжээ. Хөршийн эмэгтэй өөрийн хүүхдүүдийн хамт, хөршийн хүүхдүүдийг харж байгаад дэлгүүр гарчхаад ирэх зуур гал түймэр гарсан. Мөн гал гарах үед хөршүүд нь “хог шатаж байна” гээд анзаараагүй удсан байна.

Өдгөө хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж.

О.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Uhej hevtsen etsgentseruud ni yaasin be bas orh tolgoilson emegteichuud yumuu..pzda huuhduude bitgii tsoojilj uldeelde..ongorhoi bsn bol ted chin sergelen garaad guichihne .eviide gadnaasa tsoojtoi yaaj zovj tarchilj ongorson boldoo ..or ovdmoor hetsuu yuma..yamartai ch ter tsoojilj garsan emegteig buh nasaar ni horih heregtei

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button