УЛС ТӨР

Жилийн 204 саяын цалинтай ч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ТӨҮГ-ААР ТӨЛҮҮЛСЭН Г.Ёндон сайд УУЧЛАЛ ГУЙ

Олон нийт яг одоо “Г.Ёндонгоо буцааж аваач” хэмээн уурсаж байна. Тэр ТӨҮГ-ын данснаас хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн үйлдэлдээ ичиж зоволгүй, “Би хувь хүнийхээ хувьд буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна” гэж мушилзсан. Засаг барилцагчийн хувьд үүгээрээ тэр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ажиллаж, хөдөлмөрлөж төлдөг бүх монголчуудыг доромжлов.

Г.Ёндон 2019 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Орлогч захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагын данснаас төлсөн байдаг. Үүнийхээ тайлбар болгож сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “Гэрээнд заагдсан урамшууллын журам гэж бий. Ганцхан би ч биш, өшөө олон хүн ийм байдлаар урамшуулал авдаг” хэмээсэн. Ингэхдээ, “Бодвол сэтгүүлчид та нар шар мэдээ л сонирхож ирээ байлгүй” гэж хэлээд язав татавхийсэн нь хэвлэл мэдээллийн салбарын ой санамжид бат бичигдлээ.

Г.Ёндон уучлалт гуйх нь зүй. Түүнийг уучлалт гуйлгах дараах шалтгаанууд байна.

НЭГ. ТҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 204 САЯ ТӨГРӨГ БАЙВ

Г.Ёндон сайд 2019 онд мэдүүлсэн ХОМ-тээ жилийн 204 сая төгрөгийн орлоготой гэж дурджээ. Энэ бол сарын 17 сая гаруй төгрөгийн цалин, урамшуулал авдаг байсан гэсэн үг юм. Мөртлөө хоёр хүүхдийнхээ 10.7 сая төгрөгийн төлбөрийг хувиасаа төлөлгүй, байгууллагын урамшуулал гэх заалт руу буюу ТӨҮГ-ын данс руу зүтгэжээ.

ХОЁР. ЭРХ БИШ САЙД БОЛЧХООД ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГУУДТАЙ БАРЬЦАВ

Тэр одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Мөртлөө “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлагуудтай барьцаж тайлбар хийв. “Ганц би ч биш, зөндөө хүн ийм урамшуулал авдаг” гэж сайд хүн үйлдвэрийн газрын ажилчид руу нэг үгээр бухсан.

ГУРАВ. ТӨҮГ-ЫГ АШГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА ГЭВ

Үйл явдал өрнөсний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түүнийг эрүүгийн хууль ч зөрчсөн байж болох талаар жиргэсэн. 2017 оны долдугаар сарын 1-нээс, “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэдэг зүйл заалт Эрүүгийн хуульд нэмэгдсэн юм. “Монголросцветмет” ТӨҮГ-ыг ашгийн төлөө байгууллага, иргэдийн татварын мөнгөтэй бараг хамаагүй гэж ярьсан Г.Ёндон энэ зүйл заалтыг мэдэж байгаа юу.

ДӨРӨВ. ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫГ “ШАР” ГЭЖ ЦОЛЛОВ

Хэвлэл, мэдээллийн салбарыг дөрөв дэх засаглал гэдэг. Төр засгийн ажилд хараа хяналт тавьж байх нь сэтгүүлчдийн үндсэн үүрэг. Энэ ч дагуу ТӨҮГ-ын данснаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн баримтыг дэлгэсэн, энэ талаар нь хариу тайлбар авахаар ирсэн сэтгүүлчдийг “Шар мэдээ л сонирхож ирэв үү” гэсэн нь мөн том алдаа. Ардчилсан нийгэмд төр барилцагчид чөлөөт хэвлэлийн үнэт зүйлийг ойлгодог, хүндэтгэдэг байх учиртай юм.

Г.Ёндон сайд та уучлал гуй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

24 Сэтгэгдэл

    1. Ёо болиосой ! Эрүүгийн хуульд ийм за####т бий, мөн төлбөрийн баримт дээр урамшуул#### гэж бичээгүй тул энэ гэмт хэрэг л болж таарлаа.

  1. юун уучл#### гуйх. огцрох хэрэгтэй ш дээ. манайхаас өөр оронд бол тэгээд дуусаа, энэ хүний улс төрийн замн####.

  2. Харин ч гайгүй АН ыхан шиг элдэв бонд гаргаад хап хап гээд идчихэж байгаа биш лай л байна

    1. Юу хийж гийгүүлсэн гэж жилд 250 саяын орлого олдог байнаа. Ийм өндөр ц####ин авдаг сайдтай улс ч хөгжлийн оргилд гардаг байх даа. Хийснийхээ хирээр ц####ин авах хуультай биш билүү монгол улс. Ийм их ц####ин авсан хүний толгойлсон яам ч монголыг хаданд гаргах байх гэсэн чинь хог дээр гаргаад байгаа юм бишүү. Яам шинээр байгуулаад байдаг нь улсын хөгжлийн төлөө биш сайдын ц####ингын төлөө юм байна. МАН ч ёстой идэж уухыг үзүүлж өгч ыайнаа. Наад сайдаа опоо ажлаас нь х####ж ядахдаа сург####тын төлбөрыг нь ч болсон буцааж аваач дээ Хүрэлсүхээ. Сайхан амл####таасаа биелүүлээч дээ чи

  3. Хүрэлсүхээ чи наад Ёндонгоо шууд х####. Ийм бузрын шун####таы новшнууд МАН-д олон байна. Эхнээс нь тар нь олон түмэнд ил болсон новшнуудаас цаг ####д####гүй с####ж шийтгэлийг нь амсуулж бай . Цэргийн дүрэм зөрчөөд байхад бид зүгээр хараад суудаггүй байсан биз дээ

  4. Жилийн 4 сая төгрөгний орлогтой ард иргэд өөрсөдөө хүүхдийнхээ төлбөрийг төлдөг юм Ёндон гуай

  5. ц####ин хөлс их өгөх тусам хулгай хийх донтой болох юмдаа энэ дарга нарын ц####инг хасмаар байна аа

  6. Ажлаа мэддэг,мэргэжлийн,шударга хүн яам толгойлох нь хоосон толгойтой авилгачдад саад болсон бололтой

  7. Энэ улс төр, улс төрч хүн нэг л бишээ зарим нь зохион байгуул####ттай гүтгэлэг явуулах, эсвэл хүнийг гүжирдэх энэ бүгдээс хархад томчуудын зодоон гэж харах юм. Шүүх ЗАСАГЛАЛ ХАРААТ БУС ГЭСЭН ГАНЦХАН ТОМИЛДОГ ХҮНДЭЭ ҮЙЛЧЛЭХ ЮМ ЭНЭ БҮГДЭЭС БОЛЖ ЭХ ОРОН СҮЙРЛЭЭ ХЭН НЭГЭН ГЭМТЭН НАМЫН ӨВӨРТ ОРЖ АВРАГДДАГ ХУУЛЬТАЙ БОЛЛОО ГЭМТЭН НЬ УУЛ НЬ ЦӨӨХӨН БАЙГАА ШҮҮ

  8. Контрактын эсвэл хөдөлмөрийн гэрээнд нь үйлдьэрийг ашигтай ажиллуулб#### хүүхдийнх нь сург####тын төлбөрийг хариуцна гээд заачихсан бол асууд####гүй байх, тиймгүй бол хулгай, увайгүй үйлдэл гэхээс өөр аргагүй

  9. Хоосон уучиллаар яадаг юм бэ ? Төрийн ####банд тэнцэхгүй ёс зүй үгүй хүнийг ажлаас нь х####ах хэрэгтэй . Тэрбум тэрбумаар төрөөс хулгай хийчихээд ####бан туша#### өгөөд , хариуцлага хүлээх үгүй завшиж орхиддог , арай ч дэндүү байна даа .

  10. ЭНЭ ЁНДОН ГЭДЭГ ХҮН ХЭНИЙ ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН ЮМ БОЛ ДОО!
    ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛД БАЙХААС ӨӨР АРГАГҮЙ АЖИЛ ХИЙЛГЭДЭГ ХӨШҮҮРЭГ ШҮҮ ДЭЭ.
    ЭНД ЮМ БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЮУ ЧАДДАГ ЮМ БОЛ ДОО. АЯГҮЙ БОЛ АРВАН ЖИЛИЙН СУРГУУЛИА Ч ОЛИГТОЙ ТӨГСӨЖ ЧАДААГҮЙ ЗАЛХУУ, АРЧААГҮЙ НЭГЭН БАЙЖ ХЭН НЭГНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ МЭДЭХГҮЙ ЮМАА ХАМААГҮЙ БИЧИЦГЭЭХ ЮМ.

  11. МАН ын нэг даргын ц####ин жилд 240 сая мань мэтийн тэтгэвэр сард 350 мянга мөн их хөл зөрөө шүү Тэгэхэд МАН одоо тэтгэвэр 500 мянга болгох боломжгүй гэж хуцаж байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button