Нийгмийн

Отгонтэнгэр ууланд амь эрсэдсэн 17 уулчинд зориулсан гүйлтийн уралдаан болно

Энэ сарын 31-ны өдөр гүйлт, алхагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Дурсамж гүйлт 2020” гүйлт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү гүйлтийг Отгонтэнгэр уулнаа амь эрсэдсэн  17 уулчиддаа зориулан энэ жил гуравдахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд монгол болон гадаадын 200 орчим гүйгч тэднийг хүндэтгэн гүйх болно.

Let’s run Mongolia буюу Хамтдаа гүйцгээе гүйлтийн клуб нь  2014 онд Улаанбаатар хотод анх удаа “Хамтдаа гүйцгээе” аяныг санаалчилснаас хойш тасралтгүй марафон, гүйлтийг зохион байгуулсаар ирсэн.  Бидний зорилго бол эрүүл амьдралыг хэвшил болгосон хүн болгонд гүйлтээр хичээллэхэд туслах, гүйлт, гүйлтийн спортыг дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчилах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгоход төр ба төрийн бус байгууллагатай хамтран олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжин анхан гүйгчидэд зөвлөгөө тусламж үзүүлэх, гадаадын болон дотоодын марафонд оролцоход дэмжих юм.

Бид жил бүр “Үзэсгэлэнт гүйлт”, “Богд уулын гороо” “Дурсамж гүйлт” тус тус тогтмол зохион байгуулдаг. Мөн Монголын хэт марафон гүйлтийн холбоо болон бусад гүйлтийн клубуудтэй хамтран Улаанбаатар марафон, 6/12/24 цагийн гүйлтийн УАШТ зэрэг улсын чанартай гүйлт, марафоныг хамтран зохион байгуулах, дэмжин ажиллах, Сөүл марафон, Нью Йорк марафон, Чистий байкал марафон, Берлин марафон, Бостон марафон, Токио марафон зэрэг гадаадын марафонуудад сонирхон гүйгч, баг тамирчдаа дэмжин оролцуулсаар ирсэн юм.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button