Нийгмийн

Байшин шатаж, 17-20 насны гурван хүн амиа алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.

Энэ тухай дуудлага өчигдөр өдрийн 06:35 цагт ирсэн бөгөөд түймэрт 20 настай иргэн С, 20 настай иргэн Б, 17 настай иргэн А нар өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button