УЛС ТӨР

БАЙНГЫН ХОРОО: Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа

Өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн санал дүгнэлтээ нэгтгэж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Мөн Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гаргах тогтоолын төсөл дээр байнгын хорооны гишүүдээс санал хураалаа. Ийн 80 хувийн дэмжлэгтэйгээр тус ажлын хэсэг байгуулагдахаар болов.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллах бол гишүүдэд, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Батлут, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Т.Доржханд нар орж байна. Ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулахад холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах эрхийг ахлагч Ж.Чинбүрэн гишүүнд олголоо.

Үүгээр өнөөдрийн Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button