НИЙГЭМ

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал ЕС дэх удаагаа ХОЙШИЛЛОО

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагт эхэлсэн ч, шүүгдэгч Д.Жаргалсайхан ирээгүйн улмаас ес дэх удаа хойшлууллаа.

Түүнийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан,

  • мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг,
  • мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,
  • мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг,
  • мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан,
  • мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/ гэмт хэрэгт холбогдуулан шүүх юм.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. амар болж дээ. Нөлөөтэй улсууд болохоор хур#### хойшилдог. Ардын хүүхдэд ингэж хандах болов уу

  2. Ядарсан нэгнийг шүүхдээ баривчлаад доор нь таслаад хорих ангид нь илгээдэг ШУДРАГА НЬ ХЭТЭРСЭН ШҮҮХ энэ удаа хүчтэй баатарын өмнө бөхөлзөж байх нь хачирх####тай,инээдэмтэй,нөгөө т####аар оромдож, суллах нүхээ м####таж байна гэж хардаж байна.Гэнэн ардуудын итгэлийн г#### дээр дөрөөлж оршин суугаа сууцыг нь буулгуулж,дахин төлөвлөлт нэрээр газрыг нь авч орон сууцтай болгож өгнө гэж хууран мэхэлж ядарсан иргэд өнөөдөр хорвоогийн бор өдрийг үүгээр түүгээр хонуучилж өнгөрөөж явааг манай шудрага шүүгч нар олж харахгүй л байна даа.Хайран ч итгэл…

  3. нөгөө намын ,ч,ганзориг,####тан нар мултарч бхад,манай намын лидер хулгайч мултрахгүй хаачих юм ,монголд төр байхгүй ,хулгайчид засаглаж бгааг,мэдэхгүй гэжүү,ардууд аа,том шаав#### дэвшинэ ,карманы дэлбээчид ,хумс####сан багийнууд нарсанд ,үйлээ үздэг нь энэ цагийн ёсон бөлгөө

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button