ДЭЛХИЙ

Дэлхий даяар коронавирусийн халдвар 45 сая давлаа

“Johns Hopkins”-ын их сургуулийн мэдээлснээр нийт коронавирусийн тохиолдол 45 сая давж нас баралтын тоо 1,1 сая гарчээ.

Үүнээс АНУ-д нийт 9 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээр хамгийн их тохиолдолтой оронд тооцогдож байгаа юм. Халдварын хоёрдугаар давалгаа АНУ-д хамгийн хүчтэй өрнөж буй, өнгөрсөн пүрэв гарагт (2020.10.29) 91 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад нэг өдөрт бүртгэсэн хамгийн их тохиолдол болсон. Гэтэл сүүлийн 24 цагийн дотор 94 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Харин Польш улсад бямба гарагт (2020.10.31) 21897 шинэ тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн таван өдрийн турш 24 цагийн дотор бүртгэгдсэн тохиолдлуудаас хамгийн их нь болсон байна. Польшд хэдхэн нөхцөлөөс бусад үед үр хөндөлтийг хориглох шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болж байгаа нь халдвар тархахад нөлөөлж байж магадгүй.

Европын бусад улсуудад ч мөн адил шинэ тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа билээ. Үүнээс болж Бельги, Франц үндэсний хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоожээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button