Нийгмийн

Хүүхдээ хаясан эмэгтэй эмээр зулбуулж, суултуурын усанд урсгах гэж оролджээ

Өнгөрсөн аравдугаар сарын 1-ний 14:00-15:00 цагийн үед “Circle K” дэлгүүрийн Ард кино театрт байрлах салбарын угаалгын өрөөний хогийн савнаас 1.1 кг жинтэй дутуу төрсөн амьд нярай олдсоныг бид өмнө мэдээлсэн. Хүүхэд ЭХЭМҮТ-д  сэхээн амьдруулах тасагт тухайн хүүхдийн эмчлүүлж, эцэг, эхийг нь олж тогтоогоод байсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр тухайн хүүхдийн аав, ээж гэрлэлтээ батлуулж, хүүхдээ хамтдаа өсгөхөөр болсон аж. Харин хэвлэлд мэдээлснээр хүүхдийн эх хүүхдээ хууль бус үр зулбуулах эмээр санаатай зулбуулж, улмаар суултуурын усанд урсгах гэж оролдсон гэх хэргээр буруутгагдаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж буйг онцолжээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-02 14:32

Haraal id gej, ene eej bh erhgui. Huuhdii ni bitgii ug.

Холбоотой мэдээ

Back to top button