Нийгмийн

Амралтын өдрүүдэд авто ослоор таван хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Шуурхай жижүүрийн утсанд 2020 оны 10.31-11.01-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 464 дуудлага иржээ. Ослын улмаас долоо хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.

Хүний амь нас хохирсон ослууд:

  • 2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын нутагт шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэйн амь нас хохирсон
  • 2020.10.31-ний өдөр 21:21 цагийн орчимд Төв аймаг Баянчандмань сумын нутагт асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон
  • 2020.11.01-ний өдөр 08:56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт асфальтан замд Toyota prius мркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэйн амь нас хохирсон
  • 2020.11.02-ны 00:28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газарт асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэйн амь нас хохирсон
  • 2020.11.01-ний 14:35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сумын нутагт шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй хүүхдийн амь нас хохирсон ослууд гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж ажилласан байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3 
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн  байна.

Иймд нийт жолоочид та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцох, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button