УЛС ТӨР

МАН-ЫН БҮЛЭГ: Зарим ТӨҮГ-уудыг татан буулган, халамжийг танаж хэмнэлт хийж болно

Өнөөдөр /2020.11.02/ МАН-ын бүлэг хуралдаж, 2021 оны төсвийн тухай төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдааны дараа гишүүд мэдээлэл хийв. Үүгээр ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг хэлэлцэж, төсвийг хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө.

“2021 онд коронавирус үргэлжлэх төлөвтэй буй. Нөгөө талаас үндсэн хуулийн өөрчлөлтөөр анх удаа Засгийн газраас өргөн баригдсан төсөв. Ийм хоёр онцлогтой төсөв хэлэлцэж байна. Орлогын хувьд 13.1 буюу энэ жилийнхээс 2.4 их наядаар давсан хэмжээнд төсөвлөсөн. Иймд орлого нэмэх асуудал ярихгүй. Үйлдвэрийн газруудын төсөвт оруулж буй орлого маш хангалтгүй байна. Реформын шинжтэй зүйлүүд хийж, шаардлагатайг нь татан буулгаж, хувьчлахыг нь хувьчлах хэрэгтэй гэж үзсэн.

Зардлын хувьд, хүүхдийн мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтууд танагдсан. Урсгал зардал дээр нэлээд хэмнэлт хийж болно. Үүгээр нийт 60-70 тэрбум төгрөг хэмнэж болно гэж үзлээ. Байнгын хорооны дараа энэ тоо эцэслэгдэнэ. Ийм хэмжээний урсгал зардал, хөрөнгө оруулалтуудыг хэмнэж болно гэсэн судалгаа эхний байдлаар гарсан байна.

Халамж дээр 1.3 их наяд төгрөг төсөвлөгдсөн байгаа. Үүнээс 860 тэрбум нь хүүхдийн мөнгө. Үлдсэн нь бусад төрлийн халамж. Сүүлийн жилүүдийн хандлагыг хараад үүнээс 3-5 хувийн хэмнэлт гаргаж болох судалгаа гарсан. Ямар нэг эрсдэл гарахгүй гэж үзээд 25 тэрбум төгрөг хэмнэх санал гаргаад явж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Er n’ bol ogt khereggyi gazar, yildver gej baikhgyi l baikh l daa. Khamgiin go n’ manai darga, said, gishyyd n’ dundaas n’ yum ungakhaa bodoj mungu nekhdeg. Teriig n’ ugukhgyi bolokhoor ajliig n’ khaachikhdag, ajliig n’ uur tiish n’ shiljyylchikhdeg tegeed ajil unaad l duu###g shyy dee. Shuadrgaar ajil deeshlyylii saijruulii gej ajildag darga narta bol, tegeed zuv khymyysee dargaar n’ tavidag bol yildveryyd n’ ch gaigyi ajillaad, ulsad oruulah tatvaraa ch nemeed, ulsiiin khugjild ch khuvi nemree oruulaad l yavakh baisan baikhdaa.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button