Нийгмийн

Ачааны автомашинууд мөргөлдөж, жолооч амиа алджээ

Өчигдөр /2020.11.02/ өдрийн 00.28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 65 км/ асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button