НИЙГЭМЭнтертайнмент

“iPhone 12” авсан хэрэглэгчдээс гомдол тасрахгүй байна

“Apple” компани шинэ “iPhone 12” загварын ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг өнгөрөгч сард танилцуулсан. Эх биеийн хоёр талыг хөнгөн цагаанаар хүрээлж, шилээр бүрсэн учир өмнөх загвараас бат бөх болсныг онцолж байв.

Мөн илүү хөнгөн нимгэн болсон гэгдэж байсан. Шинэ загварын утас өнгөрөгч сарын 23-наас эхлэн худалдаанд гарсан. Тэгвэл БНХАУ-ын Хятадын Weibo сүлжээнд тус утсыг хэрэглэгчид хөнгөн цагаан хүрээний хурц ирмэг хуруу, гараа зүссэн гэх зургуудыг байршуулж эхэлсэн байна.

Харин үйлдвэрлэгч талаас  утасны хавтгай, хурц ирмэг бүхий загвар нь утас гараас мултрахгүй байх давуу талтай гэсэн юм. Түүнчлэн IPhone 12-ын камерын бүрхүүл шил нь маш хэврэг байна хэмээн олон үйлчлүүлэгч гомдолложээ. Эвдэрсэн эд ангийг сольж болохгүй бөгөөд спикерийн дуугаралт сул хэмээсэн байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button