Нийгмийн

НИТХ-ын хороод, дэд хороо байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг  хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа.  Тодруулбал,

  1. Засаглал, эрх зүйн шинэчлэлийн хороо
  2. Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
  3. Хот байгуулалтын хороо
  4. Эдийн засаг, төсвийн хороо
  5. Хүний хөгжлийн хороо
  6. Зам тээврийн хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 11 дэд хороотой байх юм.

Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах шаардлагатайг хэлэв.  Улмаар Хот байгуулалтын хороонд Түгжрэлийг бууруулах дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм.  “Нийслэлийн ИТХ гэдэг Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас гэдгээс шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат онцоллоо.

Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2020-11-03 16:58

Hunii neriig zuv bichij suraarai.

Холбоотой мэдээ

Back to top button