НИЙГЭМ

Д.Нямхүү: Манай улсад хэрэгтэй коронавирусийн вакцины 20 хувийг ДЭМБ хангана

Өнөөдөр /2020.11.05/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэвлэлд коронавирусийн вакцины асуудлаар тодруулга өглөө. Орос улс дотоодоо үйлдвэрлэсэн вакциныг ашиглаж эхэлсэн боловч ДЭМБ-аас зөвшөөрч, баталгаажсан вакцин одоогоор гараагүй байгаа юм.

Энэ тал дээр Д.Нямхүү, “Өнөөдөр зах зээл дээр нийлүүлэгдчихсэн коронавирусийн вакцин алга. Яг ДЭМБ-ын зөвшөөрлийг аваад энэ вакциныг үйлдвэрлэж эхэлсэн компани байхгүй. Манай улсын хувьд хэрэв баталгаажсан вакцин гарвал худалдаж авах төлөвлөгөөгөө гаргаад, санхүүгээ бэлдчихсэн байгаа. Шаардлагатай тунгийн 20 хувийг ДЭМБ хангаж, тусална. Харин үлдсэн хувийг нь манай засгийн газар хариуцаж, худалдаж авах ёстой” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
2020-11-05 19:04

Манай улс ДЭМБ-с вакцин авах улсуудын очер дугаарын 4-т байгаа. Урдуур дайрах, өмнөх 3 улсад очероо захисан байсан шдээ гээд улсууд ороод ирэхгүй бол ч ... тээ?

Зочин
Зочин
2020-11-05 22:57

З�##�ьт этгээд .

Холбоотой мэдээ

Back to top button