Нийгмийн

Эрдэнэт үйлдвэр архины тендертээ тайлбар өгчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Шилэн савлагаатай ундаа” нийлүүлэх нэрийн дор 1320 шил цагаан архи, 736 шил дарс, 230 ширхэг виски, 1972 ширхэг шар айраг, 464 шил конъяак зэргийг худалдан авах тендер зарласан тухай бид өмнө мэдээлсэн. Эрдэнэт үйлдвэр 205,168,000 сая төгрөгийн үнэ бүхий архи согтууруулах ундааны тендерийнхээ тухай дараах тайлбарыг өгчээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбороороо дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажилчид төдийгүй, Орхон аймаг, бүс нутаг, улсын хэмжээнд үйлчлүүлэгч, амрагчдад амралтын бааз, хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, ресторан, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр худалдаа үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг олон нийтэд, нээлттэйгээр зарлаж, www.tender.gov.mn-д байршуулдаг болно.

Иргэн Б.Цогтгэрэл “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын хэрэгцээнд 205,168,000 төгрөгөөр Hennessy XO, VSOP 464 шилийг авах тендер зарлалаа” гэх мэдээлэл гаргасан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу дээрх үйлчилгээний цехүүдээрээ дамжуулан худалдан борлуулах архи, согтууруулах ундааны жилийн дүнгээр худалдан авалтыг нээлттэй цахим хэлбэрээр 2020 оны аравдугаар сард зарласан бөгөөд хуулийн дагуу 11 дүгээр сарын 18-нд тендерийг нээх юм.

/тендерийг цахимд байршуулснаас хойш 30 хоногийн дараа нээдэг бөгөөд энэхүү хуулийн хугацаа болоогүй байна./

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2020-11-07 19:06

Амр�##�тын газар ту�####�а тооцоотой бол энэ худлаа тайлбар байна.

Ганаа
Ганаа
2020-11-07 22:50

Харин тийм. Амр�##�тын газар, рксторан нь өөрөө тендерээ зарладаггүй юм уу?

Zochin
Zochin
2020-11-08 13:58

Hudaldan borluulah ym bol importlogch ni zeeleer ugnu shd manger hyn huurah gen baigaa ym shig baihiim dawarsan ymbe. Ta nariin uuh arhinii tootsoog hiih gej tatwar tuluugui shyy

Хн
Хн
2020-11-09 01:35

Импор

Хн
Хн
2020-11-09 01:40

Т1 хүн хуурах гэсэн аргаа олж ядахын ?! Бид ийм өвгөн эмгэцүүлд татвар төлж бдаг. Бас болоогүй нөгөө тэндэрт нь эмгэний компани ялна гж бгаа. Ёооё бүр уур хүрчихлээ.

Холбоотой мэдээ

Back to top button