НИЙГЭМ

400 залуу яндан хөөлөгчийн нарийн мэргэжил эзэмшжээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Тавантолголгой түлш ХХК зэрэг албаны байгууллагуудаас “Яндангаа хөөлье” аяныг орон даяар эхлүүлээд буй.

Энэ хүрээнд есдүгээр сараас эхлэн гэр хорооллын 11789 айлын яндан болон ханан пийшинг хөөлж, 4086 айлын ханан пийшин болон зуух, яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулж иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлээс хамгаалсныг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл чуулганы хуралдааны үеэр хэлжээ.

Мөн тэрбээр, “Таван толгой түлш” ХХК германы яндан хөөлөх сургалтаар 100 гаруй залуус бэлтгэж эхэлсний хүрээг өргөжүүлж 400 залуусыг яндан хөөлөгчийн нарийн мэргэшил эзэмшүүлэхийн зэрэгцээ 500 залууг ажлын байртай болгоод байна” гэсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button