НИЙГЭМ

Цагааннуур боомтоор орж ирсэн машинуудыг өдөрт нь буцаана

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтыг нээсэн.

Боомтыг цаашид сар бүрийн хоёр ба дөрөв дэх долоо хоногт нээж, зөвхөн шатахуун тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх юм.

Боомтыг нээсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ өндөржүүлэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хавьтал үүсгэхгүй, тээврийн хэрэгслийн жолоочийг машинаас нь буулгахгүйгээр Цагдаагийн хамгаалалтаар Өлгий хотод хүргэж, ачааг буулгаад тухайн өдөртөө багтаан хилээс буцаан гаргах арга хэмжээ  авч ажиллаж байна. 

Эх сурвалж: Аймгийн шуурхай ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button