Нийгмийн

О.Баасанхүү: 16-аас доош настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсныг хүчинд тооц

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ “14 наснаас дээш хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орвол торгоно гэдэг заалтыг намайг санаачилсан гэж УИХ-ын гишүүн байсан О.Баасанхүү анх ярьсан байдаг. Би ингэж өөрчлөөгүй” хэмээн ярьсан.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү сошиал хаягаараа лайв хийв.

Тэрбээр “14 нас хүрсэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол торгуулийн ял хүлээдэг болсон нь асар их шүүмжлэл дагуулж байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Улаан бал” ярилцлагад орохдоо намайг эндээ оролцуулж ярилаа.

Би тухайн үед УИХ-ын гишүүн, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан, хүний хуульч хүний хувьд алдаатай оноотой асуудлаар тайлбар хэлж, шаардаж, мэдээлэл өгдөг байсан.

Х.Нямбаатар аа, миний дүү чи одоо маргаанаа зогсоогоод Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 16-аас доош настай хүүхэдтэй тохиролцсон, тохиролцоогүй хамаагүй бэлгийн харилцаанд орсон бол хүчин гэж үзнэ гээд үзнэ гэсэн заалт оруулаад энэ маргааныг тасал.

О.Баасанхүү гэж хүн 14 нас гэсэнд нь эгдүүцээд байгаа юм. Түүнээс биш хуульд нь ч юм уу, хувь хүнд нь дургүйцээд байгаа юм биш. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ алдаагаа засаад явуул” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-12-16 16:45

16 хүрээгүй яагий байдаг ш дээ гээд өөрсдийгөө хамга�##�ах хууль гаргаад байхын.яацарсан сэтгэхүйтэй улс төрчид вэ?

Zochin
Zochin
2020-12-16 17:56

ter navchaagin hel am hiiged bg n acyydalin gol n bc l ene huulig uurchluhig heleed bg ym tuuneec bish nyumbaatartai uzeltseed bg ym bish baacanhuu gishuun yg golin olood hellee tovch todrhoi gie hellee

Зочин
Зочин
2020-12-17 09:05

16 ch surguuliin suragch nas.chi ch bitgii medrelt Baasanhuu guai

Холбоотой мэдээ

Back to top button