ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Нийт 57 хүнээс халдвар илэрсний 55 нь Баянзүрхийн голомтоос байна

ЭМЯ-наас коронавирусийн дотоодын халдварын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр буюу 2020 оны 12-р сарын 22-нд вирус судлалын лабортаториудад нийт 4134 хүнд шинжилгээ хийлээ. үүнэс 57 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн холбогдолтой 55 тохиолдол, үүний 43 нь өвчтөн, сахиур 9, гэр бүлийн 2, захиргаа, аж ахуйн ахуйн ажилтан нэг хүн байна. Эдгээр тохиолдлууд бүгд тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ.

харин хоёр тохиолдлын нэг нь Сэлэнгэ аймгаас, нэг нь Цэргийн төв эмнэлгийн эмч халдвар авсан нь баталгаажлаа” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр захиргаа аж ахуйн ажилтан сэжигтэй байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Халдвар тархсан нь дараах шалтгаантай. 2р зэргийн лаборитори 1ч алга. Ингэхээр шинжилгээг өргөн хүрээгээр авч найдвартай хариуг богино хугацаанд гаргах боломжгүйгээс гадна эмнэлэгүүдээс шинжилгээний лаб-уудаасаа халдвар тархах нь баталгаатай болсон. Тэрнээс 1өрх -1 хүн шинжилгээ үр дүнгүй зүйл биш. Зүгээр л манайх үүнийг хийх хүчин чадалгүй. Эмнэлгүүд онцгой дэглэм хатуу журам мөрдөөгүй. Эмнэлгүүдэд цартахлын үeийн бодлого удирдлагын дэмжлэг үзүүлээгүй бас санхүү эм хэрэгсэл хамгаалалт ариутгалын зүйлүүдээр дэмжлэг хангалтгүй бсан. ЭМийн салбарт хүний нөөцийн зох/б-уулалт муу.Эмнэлгүүдийн агаар сэлгэлт бохирын шугам хоолойн нөхцөл хог хаягдлын зохицуулалт маш муу нь дотор халдвар тархахад их нөлөөлсөн. Агаарын урсгалын зөв зохицуулалт байхгүйгээс ихэнх халдвар тархсан байх магадлалтай. Агааржуулалтын босоо шугам бол халдварыг түгээх систeм мэт болно. Бас бохирын шугам дагасан халдварын нөхцөл их анхаарал татсан асуудал . а т

Холбоотой мэдээ

Back to top button