НИЙГЭМ

Согтуу жолооч осол гаргаж, дөрвөн машин мөргөжээ

Өчигдөр орой Улаанхуаранд согтуу жолооч осол гаргаж, дөрвөн ч автомашин мөргөсөн осол гаргажээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодрууллаа.

Тэрбээр "Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд замд өчигдөр орой 20:20 цагийн орчимд приус маркийн М жолоочтой автомашин нь мөн приус маркийн гурав, королла маркийн нэг, нийт дөрвөн машин мөргөсөн осол гаргасан.

Тухайн осол гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Согтолтын зэрэг 1.32% байсан. Ослын үеэр хүн гэмтээгүй, эд материалын хохирол учруулсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
2020-12-30 19:13

Онцгой цаг үеиин хатуу арга хэмжээг авмаар бнаа. Иим хэцүү бараг дайны цагт яагаад энэ согтуу жолооч нарын тоо буурахгүй бнаа. Хуулиа чангатгах хэрэгтэй. Шууд шоронд хорь. насаар нь машин барих эрхииг нь хас. 100 саяар торго, 10 жил шоронд хорь...гүйцээ...энэ муусайнуудтай нялуураад бх хэрэг �##�га. Төриин төмөр нударга одоо л ажиллахгүй юм бол хэзээ ажиллах юм.

болдоггүй Бор өвгөн
болдоггүй Бор өвгөн
2020-12-31 18:41
Reply to  өвгөн

Хоншоорыг нь тас цавч

Эмгэн
Эмгэн
2020-12-31 14:15
Reply to  өвгөн

Зүгээр л �##�.

Холбоотой мэдээ

Back to top button