УЛС ТӨР

Ж.Энхбаяр: Сайд, дарга болох сонирхол надад алга

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдан, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилох магадлал өндөр. Түүнээс байр суурийг нь сонирхлоо.

-Дараагийн Засгийн газарт ажиллах сонирхол танд бий юү?

-Дараагийн Засгийн газарт ажиллах эсэх хувь хүний асуудал биш.

-Шадар сайдад таны нэр яригдаж байгаа. МАН-аас санал тавьбал болох уу?

-Мэдэхгүй ээ. Намын бодлого, сахилга бат, зохион байгуулалт гэж зүйл бий. Нам шийднэ.

-Шадар сайд болох хүсэл танд бий юү?

-Энхбаяр гэдэг хувь хүнд сайд, дарга болох ямар нэгэн хүсэл, эрмэлзэл байхгүй.

-МАН-аас танд итгэл хүлээлгэж, санал тавьбал яах вэ?

-Тухайн үед нь шийднэ. Сайд болох сонирхол алга аа.

-Ерөнхий сайд огцорлоо. Түүний шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Асар ухаалаг, зоримог, шийдвэртэй алхам хийлээ. Монгол Улсыг цаашид авч явах удирдагчийг бид 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

асар ухаалаг аяа сайхан сонсогдож байна

Зочин
Зочин

enkhbayar koronag bogino hugatsaand hyanaltanda avch chadnah hun

Иргэн
Иргэн

За харж л байя. Ямар нэг сайд болчихов хө.

хэхэ
хэхэ

Ждү шаасан хүн шүү

Зочин
Зочин

Shadar said bolchiholdoo

Зочин
Зочин

Шадар сайд болчихвол халдварыг хумиж чадах хүн байгаа юм даа

Зочин
Зочин

Тийм дээ. Эрдэмтэй хүн ухаантай их мөрөн дөлгөөн гэж. Сайд хийж үзээгүй биш даруухан байсан нь дээр . Олон юманд үсчиж явахаар нэг л юманд үнэнч явсан нь дээр . Ард олныхоо итгэл найдвар аз жаргалын төлөө л яв.

Холбоотой мэдээ

Back to top button