ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: 11 хүнээс халдвар илэрсний хоёр нь Наркологийн төв эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 26-нд вирус судлалын лабораториудад нийт 12703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ.

Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн. Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгдсэн. Сүхбаатар дүүргийн нэг болон тавдугаар хороонд орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалт зохион байгуулсан. Ингэхэд хоёр хүнээс халдвар илэрсэн. Мөн Ховд аймагт очсон хоёр иргэнээс коронавирус илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод нийт 836 тохиолдолтой боллоо. Сүүлийн 24 цагт 25 хүн эдагэрч, эмнэлгээс гарлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-27 11:21

Хэлж байгаа тоо нь үнэн үү

Зочин
Зочин
2021-01-28 23:03

Вакцинаа оруудж ирэхээ яаравчилб�##� яах бол Иргэд хорионд сууж дийлэхээ болилоо шүү Хоногийн хоол ч үгүй болж бга Ерөнхийлөгчийн нэг сая төгрөг өгөх эсвэл вакцин Одоо шинэ шийдэл хэрэгтэй Хөл хориод хориод болохгүй л боллоо Ходоод нь хоосон бол т�##�бай дээр гараад ирэх бх даа

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button