Д.Баттулга: Биеэ үнэлэгч авсан гэх эрх бүхий албан тушаалтнуудын асуудлаар ТЕГ-т хандлаа

Шүүгч нарт бие үнэлсэн гэгдэж буй Дора гэх эмэгтэйн өмгөөлөгч Д. Баттулга мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Прокурорын зөвшөөрөлгүйгээр, эрх бүхий албан тушаалтнууд тагнасан, мөрдсөн гэдэг үйл баримтууд байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ бол Эрүүгийн хуулийн 21.13-т заасан гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй. Тиймээс өмгөөлөгч нарын зүгээс ТЕГ-т хандлаа.
Тухайн бичлэгт гарсан эмэгтэйчүүд өмгөөллийн туслалцаа авъя гээд хандсан. Үйлчлүүлэгч нарын өгч байгаа мэдээллээр тэднийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд амралтын өдөр, ажлын бус цагаар гэрээс нь баривчилж ирээд маш олон цагаар байцаалт, мэдүүлэг авсан байна. Эрүү шүүлт тулгасан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс УЕП,ЦЕГ-ын Тусгай субъект мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргасан.
Хүн халдашгүй дархан байх эрхтэй. Хүч хэрэглэсэн байж болзошгүй байдлаар тайлбар мэдүүлэг авсан. Хэнд ч хүнлэг, хэрцгий байдлаар халдаж болохгүй. Эрх зүйт төртэй улсад амьдарч байгаа. Гэтэл орцны бичлэг үзээд шууд биеэ үнэлсэн гэж, албан тушаалтнуудыг шууд гутаан доромжлох байдлаар хандаж байгаад харамсаж байна. Тухайн хүмүүс гэр бүлтэй. Үүнээсээ болж гэр орондоо харьж чадахгүй байгаа асуудлууд үүссэн.
Дансаар мөнгө шилжүүлсэн асуудал яригдаж байгаа. Дансны орлого зарлагатай холбоотой асуудал нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгөөд байсан мэдээлэлтэй адил биш. Мөрдөн байцаалтын явцад тогтоогдох байх.
Тэнд гэр бүлийн хүмүүс байсан. Мөн найз нөхдөөрөө уулзах асуудлыг хуулиар хориглоогүй. Хөл хорио тогтоосон үед уулзлаа гэж байсан. Хөл хориогүй үед уулзсан байсан.
Бичлэгийг СӨХ-өөс цацсан гэж ярьсан ч СӨХ үгүйсгэж байгаа. Харин манай мөрдөн шалгах байгууллагуудын зүгээс тухайн хүмүүст тагнаж, чагнасан, мөрдөн, гүйцэтгэх ажил хийсэн байж болзошгүй нөхцөл байдал байгаа юм.
Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Миний үйлчлүүлэгч бол биеэ үнэлж байгаагүй. Дансанд орж ирсэн гүйлгээг үнэлэнгүүтээ ингэж дүгнэж байна гэж хэлсэн. Найзуудын хооронд өр авлага байдлаар шилжсэн гэж ярьдаг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найз нь найздаа мөнгө шилжүүлээд тэр авсан найз нь цаашаа найз охидууддаа шилжүүлсэн юм биз дээ. Энд бүүр харин сайн тагнаж чагнах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм биш үү. Хоорондоо уулзаж, хэрэг найма�##�цдаг тод жишээ. Ялзарсан шүүх, хүчний байгууллага. Өмөөрч байгаа нь ч гэсэн ичээсэй билээ. Нөгөө ард иргэдийн яриад байгаа хонгил, шүүхийн ялзарлын тод жишээ бэлхнээ байна. Харцгаа.
Гэр бүлийнхээ хүнтэй хамт �########� авч сексдсэн юм уу. Алдаг гарууд вэ.
Худлаа ярихийг урлаг болгочих юмаа биеэ үнэлэхгүй хөл хорио зөрчөөд юу хийж явсын хөл хорионы үед торгоно гээд байсан нэмээд торгох хэрэгтэй одоо эмнэлэгээс хүүхнүүд онгон гэсэн бичиг авсан байгаадаа ариухандаа
Эдгээр этгээд үнэхээр гэр бүлийн найзууд, үгүй юу гэдгийг нотлох баримт "лифтэн дотор байгаа" бичлэг нь нийтэд цацагдаад байна. Одоо худлаа ярицгаагаад нэмэргүй болсоон.
Odoo bolio yah gej iim baidald orson yum be hariutslagaa hulee uurgee bieluul ee
es zuigui shuugchdiig battulga umuurch bgaa n shuuh bolon erunhiilugch nariin hongil gedeg n todorhoi bn.
Iim shuugch nartai mongol uls yaj zuv shudarga boloh ve dee, bugdiig n solih heregtei!!!
Өмгөөлөгч хариугүйм аа.СӨХийн бичлэг мөн биш гэж мангартаад байх юм.Тэр камера СӨХийн мөн бишийг тогтоогоод л болно.Мөн Монгол улсын иргэдийн эрхийг энэ этгээдүүд зөрчөөд байна шүү дээ.