ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

14 настай А.Анхбаяр: Нохой салхилуулсан мөнгөө хуримтлуулж, сургалтын төлбөртөө зарцуулна

14 настай А.Анхбаяр дуудлагаар нохой салхилуулж, асрах үйлчилгээ үзүүлж байна. Тэрбээр үүлдэр, биеийн хэмжээ хамаарахгүйгээр нохой салхилуулж, хуримтлалтай болохоор шийджээ. 

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн долдугаар ангийн сурагч тэрбээр Герман, Хятад, Монгол, Англи, Орос хэл мэддэг. Сургуулиа төгсөөд АНУ руу явж, сурахыг хүсдэг байна. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-ХИЧЭЭЛ ТАНХИМААР ОРЖ ЭХЭЛСЭН Ч ДААЛГАВРАА ХИЙЧХЭЭД,  ЧӨЛӨӨТ ЦАГААРАА НОХОЙ САЛХИЛУУЛСААР Л БАЙХ БОЛНО-

-Нохой салхилуулах үйлчилгээг яагаад эхлүүлэхээр болсон бэ?

-Цахимаар хичээллэж байгаа болохоор чөлөөт цаг их гарч байгаа. Тиймээс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, нохойгоо харах завгүй, тоглох завгүй хүмүүст тусалъя гэж бодсон юм.

-Эхлүүлж буй бизнес санааг чинь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, ээж маш их дэмжсэн. “Зөв, зөв миний хүү. Ёстой ухаантай байна” гэж хэлсэн. Мөн эмээ маань намайг дэмжиж, зарлалыг маань хамт хийсэн.

-Зарлалаа хаагуур, хаагуур байршуулсан бэ?

-Бизнес санаа бол гуравдугаар сарын 15-нд төрсөн. Харин зараа бол гуравдугаар сарын 22-ноос байршуулсан. Манайхтай ойрхон орон сууцны гадна болон цахилгаан шатны хажууд наасан. Найзууд маань харчхаад “Ямар гоё юм бэ, Анхбаяраа” гэж байсан. Хичээл танхимаар орж эхэлсэн ч даалгавраа хийчхээд, чөлөөт цагаараа нохой салхилуулсаар л байх болно.

-ХООЛООР НЬ ХУУРЧ БАЙГААД КОМАНД ЗААЖ ӨГДӨГ-

-Зар тавьснаас хойш хэчнээн хүмүүс холбогдсон бэ?

-Нэг л хүн холбогдсон. “Дараа нохойгоо салхилуулахдаа залгана аа” гэж хэлээд салгасан. Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй тул хүмүүс бага зэрэг болгоомжлоод байх шиг байна. Гэхдээ халдвар намжсаны дараа олон хүн над руу хандана гэж бодож байгаа.

-Бизнесээ эхлүүлэхээс өмнө гаднын орнуудын жишгийг судалсан уу?

-Судлаагүй ээ. Орос улсад энэ төрлийн үйлчилгээ байдаг юм билээ. Үнэ тарифын хувьд 45 минут нохой салхилуулах нь 8000, 20 минут нь 4000 төгрөг байхаар тогтоосон.

Image

Мөн нохойгоо харах завгүй хүмүүс манай гэрт авчирч ирээд нэг цаг 5000 төгрөгөөр харуулж болно. Эсвэл би гэрт нь очоод харж болно. Мөн эзэн нь хүсэх юм бол дээрх үйлчилгээнүүд дээр нэмэлтээр нохойдоо команд заалгуулж болно. Ямар ч үнэ төлбөргүйгээр зааж өгнө.

-Өмнө нь нохой тэжээж байсан туршлагатай гэсэн. Ямар арга барилаар нохойд команд сургадаг вэ. Туршлагаасаа хуваалцаач?

-Гуравдугаар ангид байхад аав, ээж маань надад нохой авч өгсөн юм. Би түүнийг “Febry” гэж нэрлэсэн. Гэхдээ ямар ч команд зааж өгөөгүй юм. Харин зургадугаар ангид байхад аав, ээж надад дахин нэг нохой авч өгсөн. Түүндээ маш олон команд зааж өгсөн. ”Лунтик” гэдэг байсан юм. Цаг зав багатай байсан болохоор бас л хүнд үрчлүүлсэн. Миний хувьд хоолоор нь хуурч байгаад л команд зааж өгдөг. Ер нь тэгээд хэр хурдан сурах нь нохойн тархинаас шалтгаалдаг даа.

-АЖЛЫН ӨДРҮҮДЭД 15:00 ЦАГААС ХОЙШ ХАРАХ БОЛОМЖТОЙ-

-Бүтэн өдрөөр нь харах боломжтой юу?

-Хичээлтэй учир бүх өдрүүдэд бүтэн завтай биш. Амралтын өдрүүдэд л бүтэн харах боломжтой. 10000 мянган төгрөгөөр харна. Харин ажлын өдрүүдэд 15:00 цагаас хойш харах боломжтой.

-Нохой салхилуулах үйлчилгээгээ авах хүмүүст ямар шаардлага тавих вэ?

-Манай гэрт харуулна гэвэл нохойгоо хэрэгсэлтэй нь авч ирнэ. Мөн олон цагаар харуулах бол хоолыг нь авчирч өгч болно. Өөр нэг их юм шаардахгүй ээ. Дуудлагын дагуу би унадаг дугуйгаараа очих болохоор түгжирч цаг алдахгүй. Мөн зарим хүмүүс нохойгоо үлдээчхээд явахдаа надад итгэхгүй байж мэднэ. Хэрэв тэгвэл надаас ямар нэгэн эд зүйл барьцаанд нь аваад явж болно шүү.

-Цаашдаа бизнесээ хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байгаа вэ. Ганц нохой гэлтгүй, муур салхилуулах уу?

-Би зөвхөн нохой тэжээж байсан болохоор бусад амьтдыг зан аашийг сайн мэдэхгүй. Тиймээс зөвхөн нохой л салхилуулна.Өөр төрлийн амьтдыг салхилуулах боломжгүй ээ.

-Анхбаяр ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?

-Бизнесмен болохыг хүсдэг. Тэр утгаараа АНУ руу явж сурахыг хүсдэг. Нохой салхилуулсан мөнгөө хуримтлуулан, сургалтын төлбөртөө зарцуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нямаа
Нямаа
2021-03-27 13:12

Мундаг хүү байна. Амжилт

Уншигя
Уншигя
2021-03-27 16:40

Мундаг хүү байна. АНУ-д ийм нохой с�##�хилуулах үйлчилгээ байдаг

Зочин
Зочин
2021-03-27 17:07

эхлээд тѳрѳлх монгол хэлээрээ зѳв бичээд сурчих ахын дүү, тэгээд дараа нь нохойнуудаа с�##�хилуул!!!

Зочин
Зочин
2021-03-27 21:55

нохой х�##�ьт тэжээж үзсэн хүнд хайртай амьтнаа итгэж харуулахгүй л болуу

Зочин
Зочин
2021-03-28 10:36

Mongold iim business her yavhiim bol doo. Yaduuchuud ni nohoi tejeeh chadalgui, dundchuud ni tejeesen ch mungu tulj hund daatgahgui, bayachuud ni mungu tulj hund daatgasan ch mergejiliin turshlagatai tanidag hundee l daatgana daa

иргэн
иргэн
2021-03-30 13:33

ymar hoorhon jaal we amitand hairtai sain huu bn amjilt husey egduu min

Boldruu
Boldruu
2021-03-30 15:55

irliiz huuhed bna ????

Холбоотой мэдээ

Back to top button