Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

С.Эрдэнэ тамгаа атгах уу, Х.Баттулга нар хаалга цөмлөж орох уу

Их удахгүй шиг эрх баригчид намын шинэ даргаа тодруулж, Ерөнхийлөгчөө тангараг өргүүлэн, Н.Энхбаяртай тохирсон тохироогоо хэрэгжүүлнэ. Цаанаасаа нэг зэвүүн төрх гаргаж байгаад эвлэлддэг. Эрсэлдэхээрээ хөгшчүүлээ хөвөөнд гаргаж хаячхаад залуус нь тугаа хатгадаг. Тийм нэг эрүүлдүү загвартай л даа эднийх. Харин манай демократ үзэлтнүүд л хэцүү байна, өнөөгийн нөхцөлд.

НАМЫН ТАМГА ХАЛААСАНД ГАЦАЖ, М.ТУЛГАТ ХЭРХЭХЭЭ МЭДЭХЭЭ БОЛИВ

Цагаан сонголттой мөр зэрэгцэн давхисаар АН сая түүхэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авсан. Хэдий “У.Хүрэлсүхтэй үгсэж, зориуд өөрөө дэвшсэн” гэх хардлага салаагүй ч С.Эрдэнэ тулахаар ардчилсан үзэлд хайртай хүн гэдэг нь харагдав. Улс төрчийнхөө хувьд ч тэр суудлынхаа эвгүйг тоочин гоншигнох Д.Энхбатаас хувь илүү суурьтай, юм үзсэн төрхтэй байлаа. Гэхдээ олон нийт түүнийг үнсэж тэвэрсэнгүй, саналаа ч асар бага өгөв.

Ингэж тэр нэг л тийм буруу замналаар яваагаа харуулсан. Далд нюансаараа ч тэр, залуус итгэл өгч дэмжсэнгүй. Тэднийг өнгөн дээрээ барьчхаад өөрөө бүхнийг хийв. Залуус дунд М.Тулгат зүгээр л энгийн байдлаар дэслэгдэж, намын дарга статус нь орхигдох жишээтэй. Талбай дээрх олон нийтийн жагсаалын үеэр зочлохдоо бие хамгаалагч дагуулж ирж буй, зөвхөн өөртөө л хайртай М.Тулгатад С.Эрдэнэ өнөөг хүртэл намынхаа тамгыг өгөөгүй гэх.

Өнөөх нь ч ном журмаар сэтгэдэг хувь хүний төлөвшлөөсөө үүдэж, С.Эрдэнийн үйлдэлд бүр шоконд орсон гэгдэж буй. Уг нь М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарт намаа сайхан болгох залуу хүний дэврүүн бодлууд байсаар буй. Гэвч С.Эрдэнэ сонгуульд ялагдсаныхаа дараа ч тэр “Би ардчиллын төлөө зүтгэнэ” хэмээсэн үгээрээ намын даргын жинхэнэ бэрс байхаа зарласан. Эдүгээ залуус нь яахаа мэдэхээ больж гацжээ. Үндсэндээ тамга барьж буйгаараа С.Эрдэнэ сонгуульд ялагдсан ч намдаа хүчтэй хэвээр байгаа юм.

ГАДНААС Х.БАТТУЛГА, Н.АЛТАНХУЯГ, О.ЦОГТГЭРЭЛ НАРЫН НАМАА АВАХ ХҮСЭЛ

Саяхан З.Нарантуяа нарын АН-ын гишүүд намаа аврахын төлөө нэгдэгцээе гэх агуулгаар мэдээлэл хийв. Энэ нь ямар нэмэр болоо аж, хэдэн чихгүй толгой нь хоёр талдаа л намын даргын тамгын төлөө бодлоо уралдуулж суугаа. Тухайлахад, дотоод сонгуульд баахан мөнгө зарцуулсан О.Цогтгэрэл энэ хүрээд бууж өгөхгүй. Хөдөлмөрч, бизнесмен хүний арга барилаар тэр намын тамгаа авахын төлөө ажиллаж л таарна.

Нөгөө талд АН-ын дарга байхдаа бүхий л фракцынхаа эвийг олчихдог байсан Н.Алтанхуяг намдаа өндөр суудал эзлэхийг хүсч яваа гэх. О.Цогтгэрэлтэйгээ жигтэйхэн ойр, удахгүй шиг намаа бараадах Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцдог ч түүнд улстөрийн амбиц гэж бий. Тэрбээр УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга болох хувилбар ч яригдаж байна. Ямар байлаа ч тэр АН-д байдаг л жирийн гишүүн болж суухыг огтоос хүсэхгүй нь тодорхой.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд өнөөгийн хамгийн чухал хүслүүдийнх нь нэг АН-аа атгах. Ингэж байж, тэр улстөрөө хийж, ирээдүйд улам бэхжих боломжтой. Тэр утгаараа сонгуульд С.Эрдэнийг үнэмлэхүй ялагдуулах тактикаар сая цагаан сонголтыг уриалсан. С.Эрдэнэ хүч муутай байх тусмаа Х.Баттулгад тамгаа авч өвөртлөх боломж нэмэгдэнэ. Түүний тулд төрийн тэргүүний албанаас буунгуутаа намтайгаа улам гүн ноцолдохоор зэхэж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хоёр ч мандат дээр нөхөн сонгуультай ийм эгзэгтэй үед АН тамгаа хүчтэй, удирдаад явчихаар, ядаж оффиосоор хангачих дутуугийн зовлон багатай хүнд яаралтай шилжүүлэх ёстой мэт. Эсвэл С.Эрдэнэ олсноо өөртөө л зарцуулж, хэдэн залуусаар бамбай хийж явдаг санхүүгийн жижиг байдлаасаа гарч тоглох хэрэгтэй харагдана.

Ерөөс Ардчилал гэдэг үгийг эзэмших эрхтэй эсэх дээрээ ирчихсэн эл нам одоо нэг сайхан шинэчлэгдэж, тас хийтэл эвлэрэхгүй л бол урагшаа явах боломжгүй болсон гэлтэй. Тамгаа яг хэн эзэмших эрхтэйгээ эрт тодруулах тусам ирэх цагийн ялалтын салхийг эргүүлэх боломж наашилна. Тэгэхээр АН-ынханд тамганд санаархагчид эдүгээ хэн нь том босс болох вэ гэдгээ л хурдан тодруулах давчуухан хэдхэн сар үлджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-17 10:36

Tamgagui tur geed jujig yavaad bsan chin jinheneesee Tamgagui nam bolohoo an zugnuud baij dee

Munkh
Munkh
2021-06-17 12:47

Нил �##�даа

Зочин
Зочин
2021-06-17 14:27

Ардчил�##�аа булшилчихаад юун зүтгэх юм яриад байгаа м�##� вэ Баавар АН чамаар дуусан гэж яг хэлсэн байна шүү

Баттулга ав
Баттулга ав
2021-06-17 23:39

Баттулга намаа авч аварч хайрла

Тулгат тамгаа аваач
Тулгат тамгаа аваач
2021-06-17 23:41

Тулгат тамгаа аваач

тэнэг
тэнэг
2021-06-17 23:44

Ардчилсан намд Тулгатаас өөр з�##�уу байхгүй юм уу

Зочин
Зочин
2021-06-18 00:18

Ардчилсан намаа БАТТУЛГА нь авб�##� зүгээр дээ.
Арай өрсөлдөөн гарна байлгүй.

Зочин
Зочин
2021-06-18 18:59

Тулгатын тамга тэнд байгаа

Зочин
Зочин
2021-06-18 23:19

Монгол улсыг сүйрүүлсэн бузрын хулгайч Жeнког тэр чигт нь долоон уулын цаагуур амбаардаад явуулаарай!!!! С.Эрдэнийг дэмжнээ

Зочин
Зочин
2021-06-19 00:46

AN-g shorootoi hutgasan jonhuu chi zaigaa!

Асаа
Асаа
2021-06-19 16:01

хулгайч хаг�##�ан бутаргагч Женко урвагч Алтан туяа нарыг тэр чигт нь �######�уул

Дордуулна да
Дордуулна да
2021-06-19 19:31

Яг ардчил�##�ыг хүсэгчид бдаг л бол Женког лав дэмжихгүй,харин бэлэн сэтгэлгээ нэвт шингэсэн,аман дээрээ ардчил�##� ярьдаг нөхөд бол Женко гэж гүйж бгаад буцаад ирэх бхаа.Уураг тархи,бие сэтгэлээрээ амьдр�##�аа босгож,эх оронтойгоо үлдэх хүсэлтэй хүмүүс бол муухай царайлж,муугаар хэлүүлсэн ч тоохгүй,эр хүний эрэмбэтэй,гэхдээ элдэв муухайгийн уурхайнуудтай ч адилхан харилцаж чаддаг С.Эрдэнэ даргаа дэмжсээр яваа юм бн лээ

Зочин
Зочин
2021-06-19 20:56

Энэ АН ын хэдэн эргүү м�##� нам нь цаашид оршин тогтоно гэж мөрөөдөж байгаа юм шиг байна. Битгий горьдоцгоо.Нам чинь үхсэн. Элбэгдорж, Батүүл ,Алтанхуяг,Баттулга мэтийн цөөврүүд энэ намаа нэг мөсөн маш амжилттай устгасаг.АН ын жирийн мянга мянган гишүүдийг м�##�аас дор үзэж доромжилсон.

Зочин
Зочин
2021-06-22 15:29

Энэ хүн сүгнүүдийг битгий тоо хаячих тэр нам хэнд ч хэрэггүй эрдэнэтэйгээ өулшлагдах бхйх

Холбоотой мэдээ

Back to top button