УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: АТҮТ дээр С зөвшөөрөлд холбогдох 12 тэрбумын авлига эргэлдэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Бид түүхэн боломжийг ашиглаж үнэхээр чадахгүй байна. “Эрдэнэс таван толгой”-н удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Гашуунсухайтад 18,000 машин явдаг. 6,000 нь С зөвшөөрөл. 12 тэрбум төгрөгийн авлигал АТҮТ дээр явж байгаа. Улаанбаатараас Найрамдал орох замд өнөөдөр 100 сая төгрөг болчихож, 5 сая төгрөгөөр тээвэрлэж болдог байсан. Эдгээр асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ?”

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Ковид биднийг үнэхээр сөхрүүлж байна. Иргэдийн хариуцлыг ч асуудал байна. С зөвшөөрлийн асуудлыг хууль, хүчний байгууллагынхан шалгах хэрэгтэй л дээ. Хар байна уу, цагаан байна уу ялгаад өгөөч. Тээврийн хөлсөн дээр бидний зүгээс ямар нэг зохицуулалт хийхэд хэцүү болчихоод байгаа юм шүү”.

АТҮТ ТӨҮГ-ын дарга Б.Гүрсоронзон “Авлига байгаа нь үнэн. Хууль, хяналтын байгууллагад шалгагдаж буй асуудал ч байгаа. Үнэхээр Гашуунсухайтад даац нь хэтэрсэн. ААН-үүдийг аль болох хариуцлагажуулж, мэргэжлийн болгохоор шахаж, шаардаж байгаа. Ирэх улирлаас цэгцрэх байх гэж ойлгож байна”.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-08 15:54

Х�##�тар �######� энэ с�##�барыг бүр дуусаглаа. Гүрзоронзон ч �######� юу чаддаг юм лан хятад компануудаас юм авдаг

Зочин
Зочин
2021-10-09 08:56

Хөөрхий.Хүүк манай нам хүн �##�на, хүүхэн хүчиндэнэ, группэн секс хийнэ, ЖДҮдэнэ, концессдэнэ, авилга авна, дээрэм хийнэ ер нь 9 шид нь бүрэлдчихлээ гэж үнэнээ хэлж байсан шүү. Ийм улсад эх орноо зарах юү ч биш байхаа.

Зочин
Зочин
2021-10-09 08:57

Мань эр чух�##� асуудлууд хөндсөн...хариулт нь бөөрөнхийлөөд өнгөрлөө...

Холбоотой мэдээ

Back to top button