Л.Мөнхбаясгалан: Жагсаалтад орохгүй, ард түмнээр дүнгээ тавиулсан нь дээр. Лидерүүд ч тойрогт дэвшээсэй

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулж байна. Улс төрийн зөвлөлийн дараа Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэрсийг эцэслэнэ.
Одоо Үндэсний бодлогын хорооны хуралдааныг хүлээж, АН-аас горилогчид Corporate Hotel and Convention Center-ийн үүдэнд зогсож буй.
Энэ үеэр горилогчдын нэг, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Би жагсаалтыг сонирхохгүй байгаа. Саналаа хэлсэн. Говийн бүсэд нэр дэвших саналаа илэрхийлсэн. Ард түмнээр дүнгээ тавиулсан нь дээр. Намайг сонговол сонгог, сонгохгүй бол би болоогүй байна гэсэн үг. Жагсаалтад авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр, залуу боловсон хүчин багтаасай.
Мөн намын лидерүүд битгий ороосой гэж бодож байна. Лидер мөн л бол тойрогт дэвших ёстой. Би ҮБХ-нд байдаггүй болохоор ямар нэрс орж, юу ярилцаж байгааг мэдэхгүй байна. Хуулиар 30 хувь нь эмэгтэй байх ёстой. АН эмэгтэйчүүд болоод залуусыг дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлсэн учраас л энэ нам дээр дэвших хүсэлтээ өгсөн. Би Ч.Лодойсамбууг жагсаалтад ороосой гэж бодож байна. Манай намын жагсаалтыг эрүүл харагдуулах байх гэж үнэнээсээ бодож байна.
Х.Баттулгыг дэвшүүлэх эсэх дээр би мэдээлэл аваагүй байна. Жагсаалтад орохгүй гэсэн гэж дөнгөж сая сонслоо. АН энэ удаад заавал ялах ёстой. Нэг нам найман жил засаглалаа. Татвар нэмэгдэж, өрөнд баригдаж, бизнесүүд дампуурлаа. Гол нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө боогдож байна. Иймд заавал ялах ёстой. Хүлээх мэдрэмж амаргүй юм байна. Өмнө нь нэр дэвшиж байгаагүй болохоор. Хүлээгээд л зогсож байна" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жанхуугийн шүүр унасан балай авгай, мөнгөөр троллууд ажиллуулж байгаад сонгогдоно гэж бодож байгааа бол эндүүрэл шүү.
Бахь байдгаараа л дахиад 4 жил болох шинжтэй хугацаа алдах нь Бараг л сонгуулийн ч хэрэг байна уу Төр нэг эргэж шударгууд эх орончдоор солигдох нь зөв болоод байх шиг ээ Цаг алдах нь ээ
Бахь байдгаараа дахиад 4 жил болбол жирийн энгийн ард иргэд дээдсийн хийсэн лайг үүрээд үүрээд үхэн үхтлээ ч үр хүүхдээрээ ч үүрээд дийлэхгүйгээр хохирно
АМЖИЛТ!