НИЙГЭМ

Эрүү шүүлт тулгасан гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ

Прокурорын байгууллага 2021 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, эрүүдэн шүүхээс ангид байх, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Эрүү шүүлт тулгасан тухай гэмт хэргийн талаарх 53 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 26 буюу  49.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс  хэрэг бүртгэлтийн 18 хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Хэрэг бүртгэлт явуулсан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.9 хувиар, хаасан хэрэг 58.1 хувиар тус тус буурсан бол яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг ижил түвшинд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button