ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

ХБНГУ Польшийг ЕХ-ноос хасахыг санал болгож байна

Германы “Der Spiegel” сэтгүүлд Европын шүүхээс оногдуулсан торгуулийн талаар Варшавын байр суурийг харуулсан нийтлэл нийтлэгджээ. Польшийн Ерөнхий прокурор, Хууль Зүйн сайд Збигнев Зебро өмнө нь улс торгууль төлөх ёсгүй гэж мэдэгдэж байсан юм.

Европын шүүх Польш улсыг үндэсний хууль тогтоомжийг Европын Холбооны стандартад нийцүүлээгүй, Чех улстай хиллэдэг нүүрсний уурхайн үйл ажиллагааг зогсоохоос татгалзсан буруутай гэж үзжээ. Эхний ээлжинд Варшавыг өдөрт 1 сая евро, хоёр дахь удаагаа хагас сая евро төлөхийг шаарджээ.

“Der Spiegel” сонины тус нийтлэлд уншигчид ч маш хүчтэй сэтгэгдэл ирүүлэх болсон аж. Уншигчдын зарим нь Польшийн эсрэг торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Харин зарим нь Польшийг Европын Холбооноос бүрмөсөн хасахыг санал болгожээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Герман улс Польшийг EU-гээс хас гэж хэлээгүй байхад та нар яагаад ийм гарчиг өгсөн ? Анар аа, Муу чанаргүй нийтлэл илрэхэд нэрийг нь харахаар дандаа Анар байна !

  2. Герман Польшийг хасахыг сан#### болгох, жирийн нэг иргэн хувийн бодлоо сэтгэгдлээр бичих 2-т асар их зөрүү бий. Худ#### мэдээлэл тараахаа болих хэрэгтэй Анар !

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button