ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Япон: Монголын иргэдийг 3 хоног тусгаарлах ба зардлыг Японы ЗГ хариуцана

Арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагаас эхлэн хэрэгжиж буй “COVID-19”-ийн тархалтын эсрэг арга хэмжээг чангатгаж байгаатай холбогдуулан Японы Засгийн газар Монгол Улс, Их Британи, Аргентин, Украйн, Турк, Балба, ОХУ-ын иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гаргалаа.

Ийнхүү Монгол Улсаас Япон улсыг зорих зорчигч, жуулчдыг арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн гурав хоногийн хугацаанд буюу Японд ирсэн өдрөөс нь эхлэн тусгаарлаж эхэллээ.

Тусгаарлах тасагуудыг Японы Хилийн хорио цээрийн алба урьдчилан бэлдсэн бөгөөд холбогдох зардлыг Японы Засгийн газар хариуцна гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам /ЭСЯ/-наас мэдээллээ.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсаас Япон руу Өмнөд Солонгос зэрэг гуравдагч орноор дамжин зорчих транзит жуулчдад ч мөн хамаарах аж.

(Эх сурвалж: Centralasia media)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button