УЛС ТӨР
Л.Халтарыг огцруулах асуудлаар МАН-ын УЗ хуралдаагүй

Өнөөдөр /2021.11.10/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХ-ийн сайд Л.Халтарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл түгээд буй.
Харин энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаагүй” хэмээлээ. Иймд дээрх асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлийн хэмжээнд ямар нэг хуралдаан болоогүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас хэд хэдэн сайдыг огцруулах асуудал яригдсан ч тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд "Аль ч сайдыг огцруулахгүй” гэж мэдэгдээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.