ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭнтертайнмент

ТАНИЛЦ: ОХУ-ын Думын гишүүдэд зориулсан цайны газар

ОХУ-ын “Шинэ хүмүүс” Намаас сонгогдсон, Думын гишүүн Сардана Авксентьева өөрийн “Инстаграм” хуудсандаа Төрийн Думын гишүүдэд зориулсан цайны газар ямар байдгийг бичлэгээр харуулав.

Тодруулбал, Думын гишүүдийн хурлын танхимын ойролцоо байрлах буфетыг харуулсан байна.

Бичлэгт чанасан зайдас 72 рубль буюу монгол мөнгөөр 2,900 төгрөг байна. Харин нухсан төмстэй азу 248 рубль /9,900 төгрөг/, тарагтай, бяслагтай бин 88 рубль /3,500 төгрөг/, польш маягаар бэлдсэн сагамхай загас 410 рубль /16,300 төгрөг/ байдаг аж.

Үүнээс өөр нэг буфет байдаг гэдгийг гишүүн дурьдаад, гэвч тэр буфет руу хараахан орж амжаагүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button