Нийгмийн

“Байгууллагын бүтээмж ба бүтээмжийн арга хэрэгсэл” сургалтыг зохион байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, тус газрын дэргэдэх Сургалт, судалгаа мэдээллийн төв нь Агентлагийн даргын А/134 тушаалын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүрэг, харьяа байгууллагуудын албан хаагч нарт “Байгууллагын бүтээмж ба бүтээмжийн арга хэрэгсэл” сэдэвт сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 14 нд зохион байгууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүрэг, харьяа байгууллагуудын албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх ойлголт, зарчим, арга хэргэслийн талаар мэдлэг чадвар олгох арга зүй өгөх зорилготой ба зорилгоо хангасан хичээл боллоо.Сургалтад: ГБХЗХГазрын мэргэжилтнүүд, нийслэлийн 9 дүүргийн нийт 40 мэргэжилтнүүд хамрагдав. Сургалтыг “Монголын бүтээмжийн төв”-ийн Экспертүүд сургагч багш нараар ажилласан.Тус сургалтаар Төрийн албан хаагчдын ажлын байран дахь ажлын бүтээмжийн 7 алдагдлыг тодорхойлох, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг, арга зүйг албан хаагчид эзэмшлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button