ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭнтертайнмент

“Walt Disney” компанийг 98 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдана

Америкийн “Walt Disney” корпорацийн захирлуудын зөвлөлийг тус компани оршин тогтносон 98 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн удирдахаар болсон мэдээ байна.

Өмнө нь захирлуудын зөвлөлийг Роберт Айгер 1996 оноос хойш удирдаж байсан ч ноднин албаа өгч, түүний халааг Сюзан Арнольд хүлээн авсан. Сюзан Арнольд бол 14 жил “Дисней” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажилласан эмэгтэй. Харин 2018 оноос хараат бус захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.

“The Walt Disney” компанийн захирлуудын зөвлөл Сюзан Арнольдыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн даргаар сонгосныг зарлаж байна” гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Сюзан Арнольд нь “Procter & Gamble”, “McDonald's” зэрэг томоохон компаниудын удирдлагын бүрэлдэхүүнд багтаж байсан эмэгтэй аж.

(Эх сурвалж: The Walt Disney Company)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x